Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 200 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-12-09 22:12:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн зорилтыг 88.6 хувийн биелэлттэй байна гэж дүгнэлээ.

Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 328.1 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 9.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Эдийн засгийн өсөлтийн үр дүнд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5.3 сая төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос 200 мянган төгрөгөөр өсөх тооцоотой байна.

Салбараар нь авч үзвэл хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 51.2 хувь буюу 167.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оноос 4.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байранд зуучлах зэрэг ажлыг зохион байгуулснаар 2019 онд байнгын 353, улирлын 244, түр 529 нийт 1126 шинэ ажлын байр бий болжээ.

Холбоотой мэдээ