АН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАН-ын Үндэсний Зөвлөлдөх хорооны ээлжит бус 46 дугаар хурал амжилттай болж өндөрлөлөө.
Хурлаар 2016 оны УИХ-ын сонгуульд АН оролцох тухай, сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуулиндаа 2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд оролцох намууд энэ сарын 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байх ёстой. Тиймээс АН Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, хуулийн хугацаанд амжиж мөрийн хөтөлбөрөө баталсан байна.
Б.Туул