"Авто импекс", "УИД”-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр,
12 дугаар сарын 6-нд I, II, III ангиллын 18 ХК-ийн 42.7 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 154.866 ширхэг хувьцаа арилжив.
Үүнээс 8
ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн
ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Авто импекс" (AOI+14.72%) болон
"Улсын их дэлгүүр" ХК (UID+11.07%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан
холбоо" (MCH-7.38%) болон "Сүү" ХК (SUU-3.12%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.12 хувиар буурч
18685.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.542.077.038.295.74 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.