Барилгын материал үйлдвэрлэгчид “The Building show-2019” үзэсгэлэнд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-06 16:39:02
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-6-нд Торонто хотноо болж буй Хойд Америкийн барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн болох “The Building show-2019”-д Монголын Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн 12 компанийн төлөөлөл амжилттай оролцлоо.


Канад Улсад 30  дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд 30 мянга гаруй барилгын салбарын мэргэжилтнүүд оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа юм.


Энэ сарын 4-нд ЭСЯ-ны төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлт болон олон улсын оролцогчдод зориулсан хөтөлбөрт оролцжээ.

Холбоотой мэдээ