Хятадын олон улсын циркийн сургуульд 20 оюутан суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-05 16:09:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын соёлын өдрүүд Бээжин хотноо болж байна. Энэ үеэр Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шугантай уулзан соёл урлагийн хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

Хоёр орны сайд нар дараах ажлыг хийхээр тохиролцсон байна. Тухайлбал, Бээжин хотын Олон улсын циркийн сургуульд 15-20 оюутныг акробатчин мэргэжлээр суралцуулах, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах болон соёлын өвийн хууль бус наймаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, хоёр орны соёл, урлагийн салбарын талаарх асуудлаар зөвлөлдөн шийдвэрлэх зорилготой “Соёлын форум”-ыг 2020 оноос харилцан зохион байгуулахаар болжээ. 

Холбоотой мэдээ