Он гарсаар 5000 гаруй иргэнд ипотекийн зээл олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-05 10:42:34
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд оны эхний 11 сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5287 иргэнд олгоод байна.


Монголбанкны эх үүсвэрээс 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2513 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1616 иргэнд, банкуудын өөрийн эх үүсвэрээс 105 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1158 иргэнд тус тус олгожээ.

Холбоотой мэдээ