ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-04 15:01:33

ШАНХАЙ. /РИА Новости/. ОХУ, БНХАУ-ын эрх баригчид стратегийн аюулгүй байдлын асуудлаарх хамтын ажиллагаагаа бэхжүүлэх бодолтой байна хэмээн ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев мэдэгджээ. 


“Талуудын харилцааг цаашид бэхжүүлэх чиг баримжаа нь ОХУ, БНХАУ-ын хөгжлийн ашиг сонирхолд бүрэн нийцнэ. ОХУ, БНХАУ-ын стратегийн түншлэлийг цаашид бэхжүүлэх гол зорилтууд тодорхой байгаа бөгөөд бид аюулгүй байдлын цогц асуудлуудаар найдвартай, тодорхой яриа хэлэлцээ хийх бодолтой байна" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 


Өндөр түвшний итгэлцлийн харилцаа холбоо нь ОХУ, БНХАУ-ын стратегийн түншлэлийн чухал, найдвартай тулгуур хэвээр байж, олон улсад тулгамдсан асуудлууд тэр дундаа Америкийн хүчин зүйлийг оролцуулсан асуудлаарх алхмуудыг цаг тухайд нь уялдуулан зохицуулах боломжийг олгож байгааг  Патрушев цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ