NASA-гийн хиймэл дагуул Энэтхэгийн аппаратын сэгийг саран дээрээс илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-12-03 13:44:16

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн "Lunar Reconnaissance Orbiter" /LRO/ хиймэл дагуул Энэтхэгийн судалгааны "Викрам" станцын хэлтэрхийнүүдийг сарны гадаргуугаас илрүүлжээ.


"Викрам" аппаратын янз бүрийн өнгөтэй хэлтэрхийнүүд, тэдгээрийн унасан ул мөр бүхий ослын газрын зургийг NASA цахим хуудсандаа нийтэлсэн байна.  


“Викрам” өнгөрөгч есдүгээр сарын 7-нд дэлхийн дагуулын гадаргуу дээр зөөлөн газардах ёстой байсан боловч сарнаас 2 км-ийн өндөрт замаасаа гарч, нислэгийн удирдлагын төвтэй холбоо тасарсныхаа дараа хатуу газарджээ. Энэтхэгийн сансар судлалын байгууллага хатуу газардсан газрыг олсон гэж удалгүй мэдэгдсэн боловч төхөөрөмж ямар байдалтай байгааг мэдэхгүй байжээ. Тус байгууллагынхан "Викрам"-ын зургийг авахыг хэд хэдэн удаа оролдсон боловч амжилтгүй болсон байна. Харин одоо уг аппарат гадаргууд цохигдож хэдэн хэсэг болж бутарсан нь тодорхой болжээ.


"Викрам" буугч модуль саран дээр явагч "Прагьян" аппаратыг манай гарагийн дагуул дээр хүргэх ёстой байжээ. Уг аппарат сарны Өмнөд туйлд судалгаа хийх  ёстой байв.


Холбоотой мэдээ