"Авлигын эсрэг 2019" чуулган эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2019-11-30 12:47:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ-залуу үеийн хандлагыг эерэг өөрчлөлт рүү чиглүүлэх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих ажлын үргэлжлэл болгон АТГ-аас “Авлигын эсрэг 2019” чуулган Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ.


Энэ чуулганаар иргэд, залуучууд зөв засаглал, шуурхай үйлчилгээ, дижитал гарц, олон нийт, тэр дундаа залуучуудын оролцооны талаар үзэл бодлоо илэрхийлж, санал, туршлагаа солилцож байна. Чуулганы үеэр цаг хугацаа шаардсан, олон шат дамжлагатай, дараалал үүсгэн чирэгдүүлдэг хүнд сурталтай уламжлалт үйлчилгээг дэвшилтэт шинэ технологиор нийтэл хүргэх цахим шийдлийг танилцуулна.


Энэ жилийн чуулган үндсэн хоёр  хэсгээс бүрдэх ба  эхний хэсэгт салбар бүрийн туршлагатай мэргэжилтнүүд авлигын эсрэг кампанит ажлууд, кэйсүүдийг танилцуулна. Хоёрдугаар хэсэгт авлигын эсрэг аливаа үйлсэд иргэдийн оролцоо, тэдгээрийн үүрэг, хяналт, ил тод байдлын талаар ярилцах юм. Мөн үеэр авлигын эсрэг төрийн байгууллагын бодлого, ажил, үйлчилгээг танилцуулах үзэсгэлэнг нээжээ.

Холбоотой мэдээ