Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэдлэг олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-29 18:24:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Монголын Аутизмын холбоо, “Гэрэлт Оюун хүүхдүүд” ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” хоёр дахь удаагийн сургалт зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн багш зэрэг 100 гаруй хүн хамрагдав.

БСШУС-ын сайдын тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам”-ыг өнгөрсөн тавдугаар сард баталсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харьяа дүүргийн ЕБС-д суралцах боломж нээгдэж байгаа юм.

Монголын Аутизмын холбоо, БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг урт хугацаанд үр дүнтэй байлгах үүднээс багш нарыг сургах, шаардлагатай мэдлэг ойлголт, ур чадварыг олгох сургалтыг хамтран зохион байгуулж нийслэлийн 1000 багшийг сургах аж.

Холбоотой мэдээ