“Мандал даатгал”-ын арилжааг түр зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-29 17:47:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр, "Мандал даатгал" ХК-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоогоод байна. 

СЗХ-ны энэ оны 11 дүгээр сарын 25-ны хуралдаанаар "Мандал даатгал" ХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн хувьцааг 100 хуваах замаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн шийдвэрлээд байна.

Үүнтэй холбогдуулан Улсын байцаагчийн энэ оны 11 дүгээр сарын 28-ны 79 тоот албан шаардлагаар хувьцаа хуваахтай холбоотой үйл ажиллагаа "ҮЦТХТ" ТӨХХК-д бүрэн хийж дуусах хүртэл "Мандал даатгал" ХК-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоожээ. 

Холбоотой мэдээ