МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 276 оюутан гардав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-11-29 17:26:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилд МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн болзол хангасан 276 оюутанд батламж гардууллаа.

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус сургуульд суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхийг дэмжиж урамшуулах зорилготой. 

Энэ жил МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн суралцагчдын дунд FIBA 3×3 U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд шалгарсан Монголын шигшээ багийн тамирчин О.Хулан, Г.Минжин нар багтжээ. О.Хулан МУИС-ийн Бизнесийн сургуульд суралцдаг бол Г.Минжин нь бизнесийн сургуулийн төгсөх курсийн оюутан юм.

Тэтгэлгийг Улс болон олон улсын олимпиадад байр эзлэн МУИС-д элссэн 24 элсэгч, ЭЕШ-ын өндөр оноотой МУИС-д элссэн 68 элсэгч, мөн Байгаль-Эх лицей сургуулийн өндөр оноотой 4 элсэгч, Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын түвшний 114 суралцагч, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон 3 болон түүнээс дээш голч дүнтэй, 2-р түвшний 15 суралцагч, Олон улсын чанартай спортын уралдаан, тэмцээнд эхний гурван байр эзэлсэн 7 суралцагч, улсын чанартай спортын уралдаан, тэмцээнд эхний гурван байр эзэлсэн 22 суралцагч, “Оюутан цэрэг” хөтөлбөрт амжилттай суралцсан 3 суралцагч, Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулдаг, улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, эхний 3 байр эзэлсэн 19 суралцагч гардсан юм.

 

Холбоотой мэдээ