“Аз жаргалтай гэр бүл” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-29 15:30:20

Ховд /МОНЦАМЭ/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас “Аз жаргалтай гэр бүл” сарын аян өрнүүлж байна.

Тус аяны дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Аз жаргалтай гэр бүл” гар зургийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэхүү уралдаанд Жаргалант сумын ерөнхий боловсролын таван сургуулийн нийт 27 сурагч оролцсон юм.

Уралдааны тэргүүн байрт 3 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Г.Алтантуяа, дэд байрт 2 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Т.Алтанай, гуравдугаар байрт 1 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч Б.Баттөр, тусгай байрт 6 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Т.Маралмаа, 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Н.Оюунчулуун нар тус тус шалгарчээ.

Жаргалант сумын удирдлагууд тус гар зургийн уралдаанд идэвхтэй оролцсон сурагчдад талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв. 

Холбоотой мэдээ