Хятадын агаарын бохирдол ихтэй 10 хот

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2019-11-28 12:03:44

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын 337 хотод агаарын чанарын судалгаа явуулахад өнгөрсөн сарын байдлаар агаарын бохирдол хамгийн ихтэй арван хотын зургаа нь Шаньдун мужийн хотууд байжээ.

Мөн Хөбэй мужийн хэд хэдэн хот агаарын чанараар сүүл мушгилаа. Дээрх хоёр муж нь аж үйлдвэр хөгжсөн, үйлдвэрлэл ихтэй газрууд юм.

Харин агаарын чанар хамгийн сайн хотоор Төвөдийн Лхас хот шалгарсан бол эхний арван байрт Сичуан мужийн долоон хот багтсан байна.

Энэ оны эхний арван сард дээрх 337 хотод агаарын чанар сайтай өдрүүд нийт хугацааны 82.2 хувийг эзлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар буурсан үзүүлэлт аж.

Өнгөрсөн сарын байдлаар Хятад улсын хамгийн их агаарын бохирдолтой болон бохирдол багатай хотуудын жагсаалтыг хүргэе.

Агаарын бохирдол ихтэй

хотууд

 

Агаарын бохирдол багатай хотууд

1

Таншань               /Хөбэй муж/

Лхас                           /Төвд/

2

Зао Жуан             /Шаньдун муж/

Суй Нин                    /Сичуан муж/

3

Зи Бо                    /Шаньдун муж/

Гуан Ан                     /Сичуан муж/

4

Линь И                  /Шаньдун муж/

Я-Ан                          /Сичуан муж/

5

Вэй Фан                /Шаньдун муж/

Нэй Жян                   /Сичуан муж/

6

Жинань                 /Шаньдун муж/

Зи Ян                        /Сичуан муж/

7

Ши Жиа Жуан      /Хөбэй муж/

Дан Шань                 /Жөзян муж/

8

Шин Тай               /Хөбэй муж/

Хай Коу                    /Хайнань муж/

9

Сүй Жоу               /Жянсү муж/

Нан Чун                   /Сичуан муж/

10

Тай Юань             /Шаньси муж/

Мень Ян                  /Сичуан муж/

 

 

Холбоотой мэдээ