Төрийн шилдэг албан хаагчид тодорлоо

Орон нутагт | Дорнод
delgermaa@montsame.mn
2019-11-22 22:32:33

Дорнод /МОНЦАМЭ/. “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас Төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн ерөнхий ур чадварын уралдааныг зарлан явуулсан юм. 

Уралдаанд аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсүүд болон сумдын ЗДТГ, аймгийн Төв номын сан зэрэг 24 баг оролцов. Төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн ерөнхий ур чадварын уралдаан асуулт, хариултын “Центавр” тэмцээн, гэрийн даалгавар буюу “Төрийн албаны үнэт зүйл” сэдэвт илтгэлийн уралдаан гэсэн үе шаттай явуулжээ . “Центавр” тэмцээнд оролцогчид Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны ёс зүйн шинэчилсэн дүрмийн талаар асуултад хариулж мэдлэгээ сорьсон бол “Төрийн албаны үнэт зүйл” сэдэвт илтгэлээр багууд асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх гарцуудыг боловсруулах чадварын бодлого, кейстэй ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, анхан шатны тусламж үзүүлэх зэргээр өрсөлдсөн байна.

Төрийн албан хаагчдын дундах энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдээс өргөн хүрээтэй болж, тэргүүн байрт аймгийн Эрүүл мэндийн газрын Б.Гантуяа ахлагчтай "Эрхэм" баг, дэд байрт аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Б.Хасархүү ахлагчтай "ХХҮГ" баг, гуравдугаар байрт Сэргэлэн сумын ЗДТГ-ын Б.Гантулга ахлагчтай "Манлайлал" баг шалгарчээ. 

Холбоотой мэдээ