Оросын С-400 системээс татгалзахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Reuters/. Оросын С-400 зенитийн пуужингийн системээс татгалзахгүй бол Турк улс
АНУ-ын хориг арга хэмжээний аюултай тулгарч болзошгүй хэмээн Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна.
"АНУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх тухай яриа хэлэлцээндээ
эргэн орох боломж Туркт бий. Ингэхийн тулд яриа хэлэлцээндээ эргэн орох юмуу
С-400 системээс татгалзах шаардлагатай гэдгийг тэд мэдэж байгаа” хэмээн Төрийн
департаментын төлөөлөгч цохон тэмдэглэжээ. Ийнхүү тэрбээр АНУ-ын эрх баригчдын
байр суурийг давтан мэдэгдсэн байна.
Эрх баригчид Оросын системээс татгалзаж магадгүй байгаа тухай Туркийн
Ерөнхийлөгч Тайип Эрдоган Ерөнхийлөгч Дональд Трампт энэ сарын 19-нд мэдэгдсэн
юм.