Баян-Өлгийн иргэдийн дундаж наслалт өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-17 09:41:37

2013-2016 онуудад Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарт 8,16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

Мөн Оношлогооны төв байгуулагдсанаар зөвхөн компьютер томографын аппаратаар 984 хүн үйлчлүүлж, үүний үр дүнд тархины цус харвалтаар нас барагсдын тоо 34 хувиас 17 хувь болон хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна.

Нэгдсэн эмнэлэгт Гемодиалезийн тасаг байгуулагдсанаар бөөрний дутагдалтай тус аймгийн 12 иргэн Ховд аймаг, Улаанбаатар хот очихгүйгээр орон нутагтаа эмчлүүлэх боломжтой болов.

Эрүүл мэндийн байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, эмч, сувилагчдын мэргэжлийг дээшлүүлэх, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авсаны үр дүнд тус аймгийн иргэдийн дундаж наслалт 71,8 /2012 он/-аас 75 /2015 он/ болон 3,8 насаар ахисан байна.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ