Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-21 17:16:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын аялал жуулчлал болон зочид буудлын салбарын төлөөлөл БНХАУ-ын Күньмин хотод болсон China international Travel mart-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоод ирлээ.

Дээрх үзэсгэлэнд Хятадын муж нутгийн болон олон улсын үзэсгэлэнгийн таван танхим, аялал жуулчлалын бүс нутаг, тур операторууд, зочид буудлууд, агаарын болон усан тээврийн компаниуд, соёлын болон аялал жуулчлалтай холбоотой бараа бүтээгдэхүүний компаниудын 3800 гаруй төлөөлөл оролцжээ.


БНХАУ-ын хамгийн том, олон улсын аялал жуулчлалын энэхүү үзэсгэлэнд оролцсон манай улсын төлөөлөл Монгол Улсын аялал жуучлалын салбарыг олон улсад сурталчлахын зэрэгцээ урд хөршийн зах зээлд хамтын ажиллагаагаа тэлэх, бизнесийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх тухай уулзалтууд хийлээ.

Уулзалтыг БОАЖЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж дэмжин ажиллажээ.  


Холбоотой мэдээ