Эрүүл мэндийн олимпиадад 5000 гаруй суралцагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-16 18:26:11

Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд аймгийн Эрүүл Мэндийн газар, Боловсрол, Соёлын газар хамтарч зохион байгуулж явуулсан “Эрүүл мэндийн олимпиад” өндөрлөж дүнгээ гаргав.

Олимпиадад амжилттай оролцож шалгарсан шилдгүүдэд зохион байгуулагчид болон ивээн тэтгэгчид батламж шагнал гардууллаа. Уг олимпиадыг ерөнхий боловсролын сургуулиудад үзэж байгаа “Эрүүл мэндийн хичээл”-ээр суралцагчдад хувийн эрүүл мэнд, халдварт болон халдварт бус өвчлөлөөс сэргийлэх зөв дадал хэвшилтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой гурван үе шатаар явуулсан байна. ЕБС-ийн бага ангийн багш, дунд ахлах ангийн багш нар болон  2-12 ангийнхны дунд уламжлал болгон 11 дэх жилдээ зохион байгуулж нийт 5020 сурагч оролцож, 45 нь багш, сурагч батламжийн эзэн боллоо.

Олимпиадыг аймгийн Боловсрол, Соёлын газар, ”Саран-Элит” клиникийн эмнэлэг, “Дархан-Эмпати” сургууль зэрэг байгууллагууд ивээн тэтгэгчээр оролцлоо.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ