“Талибан” барьцаанд байсан багш нарыг суллажээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-11-20 12:44:30

КАБУЛ. /BBC/. Афганистаны эрх баригчид “Талибан” хөдөлгөөний нэр нөлөө бүхий гурван босогчийг сулласны хариуд уг хөдөлгөөн 2016 оноос хойш барьцаалж байсан Өрнөдийн хоёр багшийг сулласан байна.


Кабул хот дахь Америкийн их сургуульд профессороор ажиллаж байсан АНУ-ын иргэн Кевин Кинг, Австралийн иргэн Тимоти Викс нар сургуулийнхаа байрны гаднаас гурван жилийн өмнө хулгайлагджээ.


Афганистаны эрх баригчдын мэдээлснээр, “Талибан”-ы босогчидтой хэлэлцээгээ дахин эхлүүлэх зорилгоор хоригдлуудыг солилцох гэрээг байгуулсан байна.

Холбоотой мэдээ