Электрон тамхи үйлдвэрлэгч компанийг шүүхэд өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-19 15:50:28

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Калифорни муж улсын Ерөнхий прокурор Хавьер Бесерра болон Лос-Анжелес тойргийн эрх баригчид өнгөрсөн даваа гарагт АНУ-даа хамгийн том электрон тамхи үйлдвэрлэгч “Juul Labs” компанийг шүүхэд өгчээ.


Juul Labs” компани бүтээгдэхүүнээ зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан хэмээн мэдэгдэхийн зэрэгцээ зар сурталчилгаа нь насанд хүрээгүй хүүхдэд чиглэж байгааг Ерөнхий прокурор мэдэгдэлдээ дурджээ. Түүнчлэн бүтээгдэхүүнийг нь  хэрэглэх нь хүний биед ямар хор хөнөөл учруулж болзошгүйд компани хангалттай анхаарал хандуулахгүй байна хэмээн гомдол мэдүүлэгчид үзэж байгаа аж. Тодруулбал, хавдрын өвчлөлүүд, хөгжлийн гажигтай холбоотой эрсдэлүүд, хүний нөхөн үржихүйн тогтолцоонд учирч болзошгүй хор хөнөөлийн талаар дурджээ. 


Компани дүрэм журмыг зөрчихөө больж, зохих торгуулийг төлөхийг гомдол гаргагчид шаардсан байна. 

Холбоотой мэдээ