Алтанбулаг суманд цэцэрлэгийн асуудал бүрэн шийдэгджээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-20 11:54:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1-р багт 50 хүүхдийн ортой цэцэрлэг үүдээ нээлээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан Бүргэдэй 1-р багт байрлах 3-р цэцэрлэг энэ сарын 15-ны өдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус цэцэрлэг хоёр бүлгээр хичээллэх аж. Одоогийн байдлаар 40 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд 12 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүртээмж сайжирч, ойрын хэдэн жилдээ цэцэрлэгийн асуудал гарахааргүй болжээ. 

Холбоотой мэдээ