Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-18 15:00:24

МОСКВА. /РИА Новости/. ОХУ дэлхийн хүчирхэг гурван гүрний нэгт багтдаг хэдий ч тус улсад дөрвөн сул тал бий хэмээн Хятадын “Sohu” цахим хуудасны нийтлэлд дурджээ.


Дэлхийн хоёрдугаар дайнаас үүдэн эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдтэй харьцах харьцааны тэнцвэргүй байдлаас гадна ЗХУ-ын бутралын үр дагавар нь хүн амтай холбоотой асуудалд хамаарна. Олон үндэстэн шингэсэн хүн амыг удирдах нарийн төвөгтэй байдал, эдийн засгийн бэрхшээлүүд зэрэг нь сул талд багтана хэмээн нийтлэлд цохон тэмдэглэжээ.


Цаашлаад эдийн засгийн нэг чигт төвлөрсөн байдал хийгээд газарзүйн байршлын хувьд тийм ч тохиромжтой бус байгааг дурдсан байна. Түүнчлэн олон улсын нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан “ОХУ АНУ-ын эрх баригчдын зүгээс үзүүлэх шахалттай тулгарах нь гарцаагүй юм” хэмээн нийтлэлд өгүүлсэн байна. 

Холбоотой мэдээ