Ч.Даваадулам нохой чарганы уралдааны санал асуулгад өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-15 14:05:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаагийн “Fjallraven-2020” уралдаанд Хойд Америкийн бүсээс /АНУ-Канадын/ Сан-Франциско хотод нягтлан бодогчоор ажилладаг, 52 настай Чойжилжавын Даваадулам хэмээх монгол эмэгтэй өрсөлдөх гэж байна.


Хойд туйлд болох “Fjallraven-2020” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга Монгол Улсын цагаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 17 цагт эхэлжээ. Энэ аялалд монгол хүн 2015 оноос хойш оролцож байгаа юм.


Эрэлхэг зориг, тэвчээр хатуужил шалгадаг энэхүү хүнд бэрх сорилд монгол хүн оролцсоноор дэлхий даяар эх орноо сурталчлах сайхан боломж тохиож байна. “Fjallraven” нохойтой чарганы уралдаанд 2015 онд Э.Цэрэн, АНУ бүсээс 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд C.Номин нар оролцож, ялагч болж байв.


Иймд та бүхэн  polar.fjallraven.com хаягаар орж DAVKA CHOIJILJAV гэсэн линкээр Ч.Даваадуламд саналаа өгөөрэй. Тэрбээр одоогоор 2023 санал аваад байна.


Холбоотой мэдээ