65 байрын гадна талыг будахад 4.2 тэрбум төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-15 14:01:39
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг 40 жилийн ойгоо угтаж хотын өнгө үзэмжиндээ анхаарч орон сууцны байруудаа будаж эхэлснээ энэ жил үргэлжлүүлж байна.

Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт 1,4,5 дугаар хорооллын байруудыг будаж эхэллээ. Нийт 65 байрын гадны талыг будахад 4.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүний 900 сая төгрөгийг орон нутаг үлдсэнийг нь  “Эрдэнэт үйлдвэр” ХХК гаргана.

Мөн аймгийн Засаг даргын тамгын газар аж ахуйн нэгжүүдийг гадна хаягаа шинэчилж, сайруулах чиглэлээр болзолт уралдаан зарлав. Уг уралдаан энэ сарын 10-аас долоодугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд албан байгууллага гадна хаягаа монгол бичгээр бичихээс гадна хотын өнгө үзэмжийг тодотгох гэрлэн чимэглэл ашиглах ёстой ажээ. Түрүүлсэн байгууллагыг 1.5 сая төгрөгөөр шагнана.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ