Хуванцар хог бутлагч машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-13 15:46:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/ БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд Говь-Алтай аймагт хуванцар хог бутлагч, овор хэмжээ ихтэй хог хаягдлын эзэлхүүнийг багасгах машин олголоо.


Бутлагч машин нь нэг цагт 300 кг хуванцрыг бутлах хүчин чадалтай бол овор хэмжээ багасгагч нь 60 тоннын даралтаар цаас, хуванцар, гялгар уут, лааз, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг шахах хүчин чадалтай юм. Эдгээр машинаар буталж, овор хэмжээг нь багасгасан хогийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн түүхий эд болгон нийлүүлэх боломжтой болжээ.

Дээрх бутлагч машиныг Говь-Алтай аймгаас гадна Увс, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймагт БОАЖГ-ын дарга нараар нь дамжуулан өгсөн байна.


Холбоотой мэдээ