Германд анх удаа 5 еврогийн зоос гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-15 12:47:35

БЕРЛИН. /TASS/. Германд анх удаа 5 еврогийн цуглуулгын зоос гаргасан байна. Шинэ зоосыг пүрэв гарагаас эхлэн Бундесбанк болон бусад банкны салбаруудаас авч болох аж.

Шинэ зоосыг авахыг хүссэн хүмүүс өглөөнөөс эхлэн Майн дахь Франкфурт хотын Бундесбанкны төв болон бүс нутгийн салбаруудын үүдэнд урт дараалал үүсгэсэн байна. Цуглуулгын зоосыг тусгай шинэлэг технологиор үйлдвэрлэжээ. Ийм технологийг цаашид зоосыг хуурамчаар гаргахтай илүү үр дүнтэй тэмцэхийн тулд бусад зооснуудыг үйлдвэрлэхэд ашиглах боломжтой гэж шинжээчид үзэж байгаа аж.

Германы эрх баригчид 5 еврогийн 2.25 сая ширхэг зоос гаргасны 250 мянгыг нь зоос цуглуулагчид тэр даруйд нь худалдан авсан байна.

Уг зоосыг бүтээхэд Баден-Вюртемберг болон Бавария мужийн мэргэжилтнүүд найман жилийн хугацаа зарцуулжээ. “Манай гараг дэлхий” гэдэг сэдэвтэй зоосны нэг талд нь бүргэд бүхий Германы сүлд, нөгөө талд нь дэлхийн газрын зургийг дүрсэлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ