Орон нутагт бүх төрлийн өвчний оношлогоо хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 11:56:28

Завханы оношлогоо эмчилгээний төвөөр он гарсаар 145 иргэн үйлчлүүлжээ. 

2014 онд тус төвийг Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд  171,9 сая төгрөгөөр засварлаж ашиглалтад оруулжээ. Энэ төвд хоёр тэрбум 153 сая 225 500 төгрөгийн үнэ бүхий Герман улсын Компюьтерийн томограф, Япон, Солонгос, Итали улсын Ходоод, уушиг, бүдүүн гэдэс, давсагны дуран, суурин дижитал ЭХО, тархины судасны доплерограф, шүд, нүд, чих хамар хоолойн иж бүрэн тоног төхөөрөмж- Франц, ХБНГУ-ын биохими, гематолог, коагулограм, шээсний иж бүрэн анализатор, рентген дижитал тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

Эдгээр тоног төхөөрөмж нь алслагдсан орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний зардал чирэгдлийг багасгах, орон нутагтаа эмнэлгийн чанартай тусламж авах боломжийг бүрдүүлж буй юм.

Тус төв байгуулагдсан цагаасаа хойш давхардсан тоогоор 6700 гаруй иргэнд үйлчилжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ