Охидын эрхийг хамгаалах “Албан даалгавар” гаргана

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-11 17:18:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн хуралдааныг зохион байгуулж, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар хэлэлцлээ.

Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймагт хүүхдийн хүчирхийлэл, түүний дотор бэлгийн хүчирхийлэл, охидын жирэмслэлт ихсэх хандлагатай байгаа тул уг асуудалд онцгой анхаарал хандуулахаар аймгийн Засаг дарга тэргүүтэй холбогдох албаныхан хэлэлцүүлэгт оролцсон юм.

Энэ үеэр хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг бүрдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг олгох, үзлэг шинжилгээнд тогтмол хамруулах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцлоо. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга албан даалгавар гаргаж, эрүүл мэнд, боловсрол, хууль, эрхзүйн салбарт болон сум, аймгийн түвшинд хийж хэрэгжүүлэх ажлыг тусгаад байна.

Өвөрхангай аймагт насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг  өнгөрсөн жил 3 бүртгэгдэж байсан бол энэ жил 8 болж өссөн, 16-аас доош насны охидын жирэмслэлт 30 гаруй тохиолдол байгаа зэрэг нь охид руу анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байгаа аж.

Холбоотой мэдээ