БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдыг шинээр томилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-аас Малайз, Монгол зэрэг 10 улсад суух Элчин
сайдыг шинээр томилсон талаар БНСУ-ын Гадаад хэргийн яам даваа гарагт
мэдээлжээ.
Байгаль орчны
сайд асан И Чи Бём Малайз дахь БНСУ-ын Элчин сайдын яамыг даргалах бол БНСУ-аас Хятадад суугаа Элчин сайдын үүргийг гүйцэтгэж байсан И Ёо Хоныг Монгол Улсад
суух Элчин сайдаар томилсон байна.
Малайзад суугаа
БНСУ-ын дипломатчийг бэлэг хүлээж авсан, ажилтнуудтай зүй бусаар
харилцсан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Монголд суугаа БНСУ-ын дипломатчийг
визийн зуучлагчтай холбоо тогтоосон хэмээн үзэж, Засгийн газрын сахилгын хороонд
шилжүүлжээ.
Мөн БНСУ-ын
Гадаад хэргийн яамны БНАСАУ-ын цөмийн асуудал хариуцсан дарга Чон Ён Дуг Нидерландад
суух Элчин сайдаар, БНСУ-аас Вашингтонд суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэж
байсан Чон Жун Хог Финландад тус тус томилжээ. Түүнчлэн Габон, Латви, Судан,
Хондурас, Чили, Парагвайд суух Элчин сайдыг шинээр томилсон байна.