Тогтвортой засгийн газар байгуулахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-11 13:11:49

МАДРИД. /TASS/. Бүх нийтийн ээлжит бус сонгуулийн дүнд тогтвортой засгийн газар байгуулахаа Испанийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, социалист ажилчны намын тэргүүн Педро Санчес мэдэгджээ.


“Испанийн социалист ажилчны нам сонгуульд яллаа. Бидний төлөвлөгөө сонгуульд ялахад бус тогтвортой засгийн газар байгуулахад оршино. Испани дахь улс төрийн нөхцөл байдлын учрыг олоход дэмжлэг үзүүлэхийг бусад улс төрийн намд уриалж байна” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.


Испанид өнгөрсөн ням гарагт бүх нийтийн сонгууль болсон юм. Сонгуулийн дүнд Испанийн социалист ажилчны нам Конгресс дахь депутатуудын 350 суудлаас нь 120-г нь авч, ялалт байгуулжээ. Тийнхүү улс төрийн нэг ч хүчин парламентад үнэмлэхүй олонхийн санал аваагүй байна. Энэ нь сонгуулийн дараа намуудын хооронд урт хугацааны яриа хэлэлцээ эхэлнэ гэсэн үг юм. 

Холбоотой мэдээ