Аймгийн Засаг дарга Чандмань суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-11 10:11:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Чандмань суманд ажиллалаа.

Тус сумын иргэд энэ онд улсын болон орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтаар хийж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын үр шимийг хүртэж эхэлжээ.

Тодруулбал, 2018-2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Тэгш стандарт” ХХК-ийн бүтээн босгосон “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилга ашиглалтад оржээ.

Тохилог, дулаан, цэвэр орчинд ажиллаж нутгийн иргэдэд эмчилгээ-үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэнд сумын эмч нар талархалтай байв. Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид ч мөн өндөр сэтгэгдэлтэй буйгаа илэрхийлж байлаа.

Эрүүл мэндийн төвийн хамт олны зүгээс одоо цэвэр бохирын шугам сүлжээнд холбогдох, дутагдалтай байгаа зарим тоног төхөөрөмж олгох асуудалд анхаарч ажиллах саналыг аймгийн Засаг даргад уламжиллаа.

“Тоосгон уул” ХХК 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Орон нутгийн хөгжлийн сангаас 22,0 сая төгрөгийн дэмжлэг авснаар Чандмань сумыг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбосон. Үүний үр дүнд байгууллагууд нэгдсэн халаалттай болсон учраас цэвэр, бохирын шугам сүлжээнд холбох асуудлыг шийдвэрлэж ажиллана гэж аймаг, сумын удирдлагууд хэлэв.

Харин тус сумын хуучин ”Улаан заал”-ийг улсын төсвийн 290.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлаж, одоогийн байдлаар засварын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Зураг, төсөвт тусгаагүй хэд хэдэн ажлыг гүйцэтгэгч компани нэмэлтээр хийжээ. Улмаар 11 дүгээр сарын 15-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж. 

Тус заалийг 35 жилийн өмнө бүтээн босгосон. Үйл ажиллагаа нь зогсоод 29 жил болжээНурах, шатах, хагарах, цуурах гэх мэт бэрхшээл үүсч, ашиглах боломжгүй болсон “Улаан заал өдгөө шинэ өнгө төрхтэй болноУлаан заал ашиглалтад орсоноор аймаг, бүсийн тэмцээн, уралдааныг сумандаа зохион байгуулах, улмаар залуучууд, өсвөр үеийнхнийг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан мэдээллээ.    

Мөн "Халуун ус"-ны барилгын ажил удаашралтай явж байна. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа шуурхай гүйцэтгэх, үүнд сум орон нутгаас хяналт тавьж ажиллах хэрэгтэй гэж аймгийн Засаг дарга онцоллоо.  

Холбоотой мэдээ