В.Путин, Т.Эрдоган нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-10 11:47:56

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар утсаар ярилцах үеэрээ Сирийн асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.


“Аравдугаар сарын 22-нд Сочид болсон өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээний дүнд баталсан ОХУ, Турк хоорондын харилцан ойлголцлын тухай санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, эв нэгдлийн зарчмуудыг чанд баримталж тус улсын зүүн хойд нутагт нөхцөл байдлыг тогтворжуулах алхмуудаа үргэлжлүүлэн уялдуулах нь чухал болохыг цохон тэмдэглэв” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Удирдагчид Идлибийн бүс дэх нөхцөл байдлаар санал бодлоо солилцож, ОХУ Туркийн 2018 онд хүрсэн хэлэлцээг хэрэгжүүлэхэд цаашид хамтран хүчин чармайлт тавихын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ