Сүхбаатар сумын баг шатрын тэмцээнд аварга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-09 22:34:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн 17 сумдын ИТХ, ЗДТГ-ын мэргэжилтэн, албан хаагчдын дунд зохион байгуулж байгаа спортын нөхөрсөг тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор болж буй эл спортын нөхөрсөг тэмцээний шатрын тэмцээний түрүү, гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй хүрэл медалийн эзэд өнөөдөр тодорлоо. Шатрын тэмцээний тэргүүн байрт Сүхбаатар сум, удаах байруудад Баянгол, Мандал сум шалгарч, Цагааннуур, Сант сум удаалжээ. Гар бөмбөгийн хүрэл медалийн эздээр эмэгтэйчүүдээс Ерөө, эрэгтэйчүүдээс Мандал сумын баг тамирчид тодорлоо. Шигшээ тоглолтод эрэгтэйчүүдээс Сайхан, Ерөө, эмэгтэйчүүдээс Мандал, Хушаат сумын баг шалгарч маргааш аваргын алтан медалийн төлөө тоглохоор боллоо. Тэмцээн сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжилж байна.

Холбоотой мэдээ