О.Гүндэгмаа Ази тивийн АШТ-д аман хүзүүдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-08 17:49:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Катар улсын Доха хотноо зохион байгуулж буй Ази тивийн 2019 оны АШТ-ээс Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа  мөнгөн медаль хүртэв.


Тэрээр 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдөж 33 оноогоор мөнгөн медалийн болзол хангасан бол Тайландын тамирчин 36 оноогоор Ази тивийн аварга болов. Харин БНХАУ /28/, БНСУ-ын тамирчид 3, 4 дүгээр байр эзэлжээ.


Холбоотой мэдээ