БНСУ-д самбо бөхийн ДАШТ болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-08 11:48:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д самбо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 8-10-нд болно.


ДАШТ-ний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 60 кг, 72 кг, эрэгтэйчүүдийн 52 кг, 68 кг, 90 кг, байлдааны самбогийн 57 кг, 74 кг, 100 кг жин тус бүрийн барилдаан болж медалийн эзэд тодрох юм.


Монголын баг тамирчдаас өнөөдөр 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Т.Мөнгөнтуяа, 72 кг-д С.Лхагвадулам, эрэгтэйчүүдээс 52 кг-д Г.Мөнхбат, 68 кг-д Д.Алтансүх, 90 кг-д Х.Цагаанбаатар, байлдааны самбогоор 57 кг-д Н.Тогтохбаяр, 74 кг-д Н.Отгонбаатар, 100 кг-д Т.Ариунболд нарын тамирчин барилдана.


Холбоотой мэдээ