Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад 96 хүн ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 08:35:13

Завханд сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаарх  сургалт боллоо.  Сургалтыг Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл, судалгаа,  арга зүйн хэлтсийн ахлах референт Т.Гүенбаатар  удирдан явуулсан бөгөөд Завхан аймгийн 24 сумаас нийт 96 хүн хамрагджээ.

Энэхүү сургалтанд хамрагдаж буй ажилтнууд нь сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэж гэрчилгээ авах юм.  Ингэснээр  гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтан болно хэмээн албаны хүн мэдээллээ.

Монгол Улсын хэмжээд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 27000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлсэн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ