Жуулчдад зориулж төлбөр тооцооны системийг хялбаршуулна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-07 14:43:41

БЭЭЖИН. /TASS/. Alipay”, “WeChat Pay” зэрэг төлбөр тооцооны системийг БНХАУ-д зорчсон иргэдэд илүү хүртээмжтэй болгоно хэмээн “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Жуулчид Хятадын sim картыг заавал худалдан авах шаардлагагүй болох бөгөөд орон нутгийн банкуудад карт олгох нөхцөлийг хялбаршуулах аж.


Alipay”, “WeChat Pay” төлбөр тооцооны системийн хавсралтууд нь БНХАУ-д өргөн хэрэглэгддэг бөгөөд эдгээр хавсралтыг ашиглахын тулд заавал Хятад sim карт худалдан авч, банканд данс нээх шаардлагатай байсан нь богино хугацаанд тус улсад зорчиж буй хятад хэлээр ярьдаггүй жуулчдад хүндрэлтэй байжээ.


Үүнтэй холбоотойгоор “Alipay” платформ жуулчдад зориулж аль ч орны утасны дугаараар холбогдох боломжтой тусгай хавсралт бүтээжээ. Жуулчид энэхүү шинэ үйлчилгээг 90 хоногийн хугацаанд ашиглах боломжтой аж. Түүнчлэн “WeChat Pay” платформ хавсралтаа Visa, Mastercard, American Express, Discover, JCB зэрэг картуудад холбогдох боломжтой болгохоор төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ