“Tesla” цахилгаан пикап машинаа танилцуулна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-11-07 14:21:33

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Tesla” компанийн цахилгаан пикап машиныг 11 дүгээр сарын 21-нд Лос-Анжелес хотод танилцуулна гэж тус компанийн тэргүүн Илон Маск “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


“Кибер ачааны жижиг машиныг Лос-Анжелест “SpaceX” компанийн пуужингийн үйлдвэрээс холгүй орших газарт танилцуулна” гэж тэрбээр бичсэн байна.


“Cnet.com” цахим хуудсанд мэдээлснээр, цахилгаан пикапын бэлэн болсон хувилбар эсвэл загварыг нь танилцуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Маск цахилгаан пикап бүтээж байгаа тухайгаа 2017 онд ярьж байсан бөгөөд 24 сараас хэтрэхгүй танилцуулна гэж тухайн үед мэдэгдэж байв гэж тус цахим хуудсанд бичжээ. “Tesla” компани нь “Model 3” загварын цахилгаан машиныг саадгүй гаргахын тулд ажилласаар байгаа бөгөөд “Model Y” цахилгаан кроссоверыг ирэх жил үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа билээ. Тэгвэл цахилгаан пикап нь үйлдвэрлэлийн энэ хуваарьт хэрхэн орох нь одоогоор тодорхойгүй байна гэж тус цахим хуудсанд онцлон бичсэн байна.


“Tesla” компанийг Маск 2003 онд байгуулжээ. Тус компани анх “Tesla Motors” гэдэг нэртэй байсан боловч хожим нь “Tesla” болгож өөрчилжээ.


Холбоотой мэдээ