Си Жиньпин Грект айлчилж, БРИКС-ийн уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-07 09:22:55

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулос болон Бразилын Ерөнхийлөгч Жаир Мессиас Болсонаругийн урилгаар Грек улсад төрийн айлчлал хийж, Бразилд болох БРИКС-ийн 11 дүгээр уулзалтад оролцоно.


Пүрэв гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин энэ талаар мэдээлжээ. БРИКС-ийн удирдагчдын 11 дүгээр дээд хэмжээний уулзалт энэ сарын 10-15-нд Бразилын нийслэл Бразилиа хотноо болно. БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн бүлгийн товчилсон нэр юм. 

Холбоотой мэдээ