Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-07 09:23:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг энэ сарын 11-ний 10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно.


Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, ГХЯ, Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан тушаалтан болон Монгол Улсад суугаа ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газар, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох юм байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 2010 оны долоодугаар сарын 8-нд УИХ баталснаас хойш нийт 11 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан аж.


Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтууд тусгагдсан байна.


Энэхүү хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, холбоотой санал хүсэлтээ илэрхийлэхийг хүсвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд болох олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой. Хуулийн төслийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ