“Дэм дэмэндээ” үйл ажиллагааны хүрээнд хоёр алба хаагчид тусалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-06 20:55:25

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цагдаагийн газрын “Ахлагч нарын зөвлөл”-өөс “Дэм дэмэндээ” үйл ажиллагааг 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулав.

Энэхүү үйл ажиллагааг “Ахлагч нарын өдөр”-ийг угтаж цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулснаараа онцлогтой аж.

Цагдаагийн газрын “Ахлагч нарын зөвлөл”-өөс жил бүр бүтээлч, сайн дурын ажил өрнүүлдэг уламжлалтай. Энэ удаа тус байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ЭББ-ны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Дүгэр, Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн жолооч, цагдаагийн ахлагч Н.Нэмэхбаяр нарт тус бүр хоёр тонн нүүрс, мөнгөн хандив гардуулан өгчээ. 

Холбоотой мэдээ