Татвар цуцлах асуудлаар илүү нарийн тодорхой үүргүүдийг тусгахыг хүсэж байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-06 12:58:44

ХОНКОНГ /СЯНГАН/. /South China Morning Post/. Худалдааны гэрээ байгуулахын тулд Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг цуцлах асуудлаарх үүрэг хариуцлагаа илүү нарийн тодорхой тусгахыг БНХАУ АНУ-аас хүсэж байна. Ийм алхмыг авч хэрэгжүүлэхгүйгээр БНХАУ-ын дарга Си Жиньпиний АНУ-д хийж магадгүй байгаа айлчлалыг зохион байгуулах асуудал хүндрэлтэй болно гэж Хятадын эрх баригчид үзэж байна. 


Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын талаас хэд хэдэн буулт хийх алхмуудыг хэдийнээ авч хэрэгжүүлээд байгаа бөгөөд одоо эрх баригчдын санааг амраах хариу алхмуудыг АНУ авч хэрэгжүүлнэ гэж найдаж байгаа аж. 


“АНУ татварын асуудлаар илүү нарийн тодорхой үүргүүдийг тусгах ёстой. АНУ дор хаяж 12 дугаар сарын 15-наас ногдуулах шинэ татвараас татгалзаж, БНХАУ-д валютын манипуляц хийгч гэсэн нэр зүүхээ болих хэрэгтэй” хэмээн эх сурвалж мэдэгдсэн байна. Харилцан итгэлцэл байхгүй байгаа нь талуудын харилцаанд урьдын адил нөлөөлж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ