“Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” уриалга гаргалаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-11-06 14:20:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УБХ-ээс Авлигатай тэмцэх газар, аймгийн ЗДТГ-тай хамтран “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” зохион байгуулж, “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” уриалга гарган танилцууллаа. Өдрлөгийн үйл ажиллагаанд 210 иргэн оролцжээ.

Тус үйл ажиллагаа нь Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, АТГ-ын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулах, авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдийн дуу хоолойг сонсох зорилготой юм.

Улсын бүртгэлийн хэлтсээс энэ жил тохиож байгаа “Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой"-г тохиолдуулан “Бүртгэлд суурилсан төрийн үйлчилгээ” сарын аяныг зарлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд иргэдэд мэдээлэл өгөх, өдөрлөг зохион байгуулах, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ