Монгол хөөмийг “Гиннесийн ном”-д бүртгүүлэв

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2019-11-05 17:04:20

Ховд нутгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа дэлхийн дээд амжилтад бүртгүүлсэн 10 дугаар сарын 30-ныг  "Түүхэн бахархлын өдөр” болгон зохион байгууллаа. Энэ үеэр Ховд аймагт хамгийн олон буюу 1308 хөөмийч “Халуун элгэн нутаг”, “Тунгалаг Буянт” дууг нэгэн зэрэг аялгуулан хөөмийлж,  монгол хөөмийг дэлхийн дээд амжилтын “Гиннесийн ном”-д бүртгүүлэн батламжаа гардан авав.
Монгол хөөмийг "Гиннесийн ном"-д бүртгүүлэх сорилтод оролцсон хөөмийчдийн хамгийн залуу нь 5, ахмад нь 83 настай байлаа.
Сорилтын шүүгчээр Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид ажиллажээ.

Монголын ардын урлагийн өвөрмөц нэгэн төрөл болох хөөмийг 2012 онд Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн ЮНЕСКО-ийн жагсаалтад бүртгэсэн байдаг. Хөөмийг салхины чимээ, усны боргио, шувуудын жиргээ зэрэг байгалийн дуу чимээг дуурайх оролдлогоос үүссэн гэж үздэг. Монгол хөөмий эрт дээр үеэс үүсэлтэй бөгөөд хөөмийг монголчууд ан хийхдээ зэрлэг амьтаны дуу авиаг дуурайлган дуугарч идэш хоолоо бэлдэх арга хэрэгсэл болгон ашигладаг байсан тухай зарим эх сурвалжид дурьдсан байдаг.
Хөөмийн урлаг нь Монгол орны баруун, баруун хойд уулархаг нутагт илүү хөгжсөн гэж үздэг.
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд