Архидан согтуурахтай тэмцэх уралдаан зарлав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-05 13:40:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Архины хамааралтай болон архинд донтох эмгэгтэй иргэдтэй ажиллах үүрэг бүхий аймгийн “Мэргэжлийн баг”-аас “Яг одоо татгалзъя” уриатай нэгдсэн аяныг аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулж эхэллээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 201 оны 16 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой энэхүү аянаар байгууллагуудын дунд архины хор уршгийг таниулах, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр уралдаан зарлаад байна.

12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зарласан тус уралдаанд идэвх санаачилгатай оролцож, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд үр нөлөө гарган ажилласан байгууллага, хамт олныг шагнан урамшуулах юм. Мөн аянтай холбогдуулан байгууллагуудад зөвлөмж хүргүүлээд байгаа ба үүнд архи, согтууруулах ундаанаас татгалзсан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, байгууллагаас зохиож буй ажил, арга хэмжээг цахимаар сурталчлах зэрэг 7 зүйлийг тусгажээ.

 

Холбоотой мэдээ