Дорноговийн залуусыг газрын тосны чиглэлээр Энэтхэгт сургана

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-05 12:29:52

Дорноговь /МОНЦАМЭ/.Засгийн газраас хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр Дорноговь аймагт ашиглалтад орохтой холбогдуулан БНЭУ-д газрын тосны чиглэлээр оюутан залуусыг сургахаар болжээ.

Дорноговь аймгаас Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр газрын тосны чиглэлийн инженерээр суралцах хүсэлтэй 20-30 хүртэлх насны оюутан залуусыг Дорноговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн 105 тоотод бүртгэж байна.

Суралцахыг хүсэгчдэд бүрэн дунд боловсролын гэрчилгээ, англи хэлний TOFEL, TOEIC оноотой байх, газрын тосны чиглэлээр суралцаж байгаа болон цаашид суралцах хүсэл эрмэлзэлтэй байх шаардлага тавьжээ.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөсөн газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил дуусч үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхлэх аж.Тиймээс газрын тосны үйлдвэрт ажиллах инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх хэрэгцээ шаардлага байгаа аж.

Холбоотой мэдээ