Коби Брайант сүүлчийн тоглолтдоо 60 оноо авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-04-14 15:52:57

ЛОС-АНЖЕЛЕС. /espn/. Коби Брайант сүүлчийн тоглолтынхоо өмнө тоглолтыг нь үзэхээр ирсэн багийн хуучин андууд болон одоо тоглож байгаа багынхан, дасгалжуулагч, найз нөхдөө бүгдийг нь нэг нэгээр нь тэврэн хүндэтгэл үзүүллээ.

Коби Брайант “Utah Jazz”-тай хийсэн сүүлчийн тоглолтдоо 60 оноо авсныхаа дараа хөл гишгэх зайгүй болсон “Staples Center”-ийн талбайн голд зогсоод, өөрт нь хүндэтгэл үзүүлж буй фэнүүддээ хандан үг хэлжээ.

"20 жилийн хугацаа ийм хурдан өнгөрсөнд би итгэж чадахгүй байна. Энэ бол гайхалтай, үнэхээр гайхалтай. Драфтаар сонгогдож, энэ багт ирээд 20 жилийг ардаа үджээ. Үүнээс сайн зүйл гэж байхгүй. Миний хийсэн бүхэн та бүхний ач тус юм. Энэ үнэхээр гайхалтай он жилүүд байлаа. Ингээд энэ бүхэн дуусч байгаад би итгэж чадахгүй байна. Та нарт ямар их талархаж байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Сэтгэлийнхээ угаас та бүхэндээ талархаж байна. Хайртай шүү" гэж үзэгчид болон фэнүүддээ хандан тэрбээр хэллээ. Эцэст нь тэрбээр "одоо би юу хэлэх гэж байсан билээ?" хэмээн инээгээд “Мамба явлаа” гэжээ.

Тэрбээр 2009 оны хоёрдугаар сарын 2-нд “New York Knicks” багтай “Madison Square Garden” талбайд хийсэн тоглолтод 61 оноо авснаас хойш анх удаа ийм олон оноог сүүлчийн тоглолтдоо авлаа.

Ингэснээр НБА-гийн таван удаагийн аварга тэрбээр зургаан удаа 60-аас дээш оноо авсан амжилт үзүүлжээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ