Хятадын сар судлах төхөөрөмж 300 гаруй метр аялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-11-04 14:25:59

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын “Yutu-2” буюу “Хаш туулай-2” нэртэй  сар судлах төхөөрөмж сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр 318 метр аялсан талаар тус улсын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээлжээ.


Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвийн мэдээлснээр, “Chang'e-4”, “Yutu-2”-ын 11 дэх өдрийн судалгаагаа даваа гарагт дуусгаж, унтлагын горимд шилжсэн ажээ. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг байна.


Шөнийн цагаар нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг аж. 2018 оны 12 дугаар сарын 8-нд хөөргөсөн “Chang'e-4” төхөөрөмж нь сарны ар талын “Von Karman” тогоонд энэ оны нэгдүгээр сарын 3-нд газардсан юм. 

Холбоотой мэдээ