“Гэрэлт хаалга” урьдчилан сэргийлэх болон сэрэмжлүүлэг мэдээ түгээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-04 09:22:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн хамт олон урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг өгөх, цаг агаарын болон авто замын нөхцөл байдлын талаар мэдээ, мэдээлэл түгээх зориулалтай “Гэрэлт хаалга”-ыг бүтээн байгуулжээ. 

Энэхүү гэрэлт хаалга нь тус хэлтсийн түүхт 35 жилийн ойдоо зориулсан томоохон бүтээн байгуулалт аж. Хаалгыг Сайхан сумын Хөтөл хөшөөний орчимд Дархан-Эрдэнэтийг холбосон авто зам дагуу босгожээ. “Гэрэлт хаалга”-ыг бүтээн босгосноор сумынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд ихээхэн үүрэгтэй гэнэ.

Тодруулбал, тус хаалга нь авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч нарт осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлгийг байнга өгч байх аж. Мөн цаг агаарын болон авто замын нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг байнга түгээж байх зориулалтай ажээ. “Гэрэлт хаалга”-ыг бүтээн байгуулахад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ, “Хөтөл-цемент ХХК болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтан, албан хаагчид  дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажилласан  байна.

 

Холбоотой мэдээ